XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал Улаан Морь жилийн билгийн тооллын хаврын тэргүүн сар “Цагаан сар”-ын баярыг тохиолдуулан Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Нутгийн өөрөө удирдах ёсны “Тэргүүний байгууллага”-аар шалгарлаа.
Дархан сумын ИТХ нь 2025 онд 11 зорилт, 74 үйл ажиллагааг төлөвлөж, үүнийгээ 95,3 хувьтай хэрэгжүүлсэн ба хурлын хуралдааныг нийт 3 удаа зарлан хуралдуулж, 31 тогтоол шийдвэрүүдийг гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлэн хяналт тавьж ажилласан.
Мөн Дархан сумын ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн О.Бадамдорж Нутгийн удирдлагын холбооны “Тэргүүний ажилтан” тэмдгээр шагнагдлаа.


