Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид болон ажлын албаныхан 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтарсан уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр талууд сумдын үйл ажиллагаа, хөгжлийн бодлого, хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцуулга мэдээлэл солилцлоо. Мөн Дархан сумын ИТХ-ын дэргэдэх Төсөв, санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо болон Байгаль орчин, аялал жуулчлал гадаад хамтын ажиллагааны бодлогын хорооноос үйл ажиллагааны талаарх тайлан мэдээллээ танилцууллаа.
Мөн Төлөөлөгчид хөтөлбөрийн дагуу Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын соёл амралтын хүрээлэнтэй танилцаж, менежмент, үйлчилгээний зохион байгуулалт болон орон нутгийн өмчийн үр ашигтай удирдлагын чиглэлээр санал солилцлоо.



