Дархан-Уул аймгийн Дархан сум, Хэнтий аймгийн Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгчдийн хамтарсан зөвлөгөөн, туршлага солилцох уулзалт 2026 оны 6 дугаар сарын 30, 7 дугаар сарын 1-ний өдрүүдэд Чингис хотод амжилттай зохион байгуулагдлаа.
Уулзалтад Дархан-Уул аймгийн Дархан сумын ИТХ-ын төлөөлөгчид, Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгчид, ажлын албаны ажилтнууд оролцож, хоёр талын хурлын байгууллага, хурлын Зөвлөл, Хороодын үйл ажиллагаа, сайн туршлага, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.
Мөн Дархан сумын ИТХ-ын дэргэдэх Төсөв, санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо болон Байгаль орчин, аялал жуулчлал гадаад хамтын ажиллагааны бодлогын хорооноос үйл ажиллагааны талаарх тайлан мэдээллээ танилцууллаа.
Хөтөлбөрийн дагуу “Хэнтий Орон сууц ОНӨААТҮГ”-ын үйл ажиллагаатай танилцаж, бүтээн байгуулалтын ажлыг үзэж сонирхон, аймгийн Орон нутаг судлах музей, Сэцэн хааны музей, Чингис хотын түүхэн дурсгалт газруудаар зочилж, орон нутгийн түүх, соёлын өвтэй танилцсан бөгөөд Бэрхийн Далд уурхайн музей, сургалт, судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцаж, бүс нутгийн түүхэн аялал жуулчлал, уул уурхайн өвийн хадгалалт, ашиглалтын талаар мэдээлэл авсан юм.






