Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Эрдэнэзаяа болон Төлөөлөгчид “Дархан-Ус суваг” ХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, байгууллагын өдөр тутмын ажил, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл сонслоо.
Уулзалтын үеэр “Дархан-Ус суваг” ХК-ийн цэвэр болон бохир усны шугам сүлжээний ашиглалт, засвар шинэчлэлийн ажлууд, иргэдэд үзүүлж буй үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.
Мөн Төлөөлөгчид өөрсдийн тойрогт тулгамдаж буй асуудлуудын талаар санал хүсэлтээ илэрхийлж, ус хангамж, шугам сүлжээ, үйлчилгээтэй холбоотой асуудлаар асуулт асууж, мэдээлэл солилцлоо.




