Дархан сумын ИТХ-ын Төсөв, санхүү эдийн засгийн хөгжлийн хорооны Төлөөлөгчид чиг үүргийнхээ хүрээнд Дархан хотын Соёл амралтын хүрээлэн ОНӨААТҮГ-т ажиллаж, хуралдаанаар хэлэлцэх асуудлын материалтай урьдчилан танилцлаа.
Хорооны хурлын үеэр “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнгийн хөдөлгөөнт тоглоом, түрээсийн талбай болон техник, тоног төхөөрөмжийн үйлчилгээний үнэ тарифыг шинэчлэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, холбогдох албаныхнаас мэдээлэл авч, санал солилцов.
Төсөв, санхүү эдийн засгийн хөгжлийн хороо хэлэлцсэн асуудалтай холбоотой дүгнэлтээ Дархан сумын ИТХ-ын хуралдаанд танилцуулах юм.


