Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Дархан суманд өсвөр үеийнхэнд зориулсан “#Сарлуу_харва” сургалт зохион байгуулагдаж байна

2026-05-08

 
Дархан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс өнөөдөр хүүхэд, өсвөр үеийнхнийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах мэдлэг чадварт суралцуулах, зөв хандлага төлөвшүүлэх зорилгоор “Сарлуу харва” сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтыг нээж Дархан сумын ГХУСАЗСЗ-ын дарга Б.Эрдэнэзаяа үг хэллээ. Тэрээр хүүхэд бүр өөрийгөө хамгаалах мэдлэгтэй, бусдад нөлөөлөх зөв хандлагатай иргэн болж төлөвших нь нийгмийн гэмт хэргийн гаралтыг бууруулахад гол хөшүүрэг болох юм. Мөн зуны амралт эхлэх гэж буй энэ үед хүүхэд, өсвөр үеийнхнийг болзошгүй эрсдэл, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтойг онцоллоо.
Энэхүү сургалтыг сэтгэл зүйч, лектор Г.Наранбаатар удирдан явуулж байгаа бөгөөд оролцогч хүүхэд, залуусын өөрийгөө танин мэдэх, сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлэх, бусдыг ойлгох, эерэг харилцаа бий болгох ур чадварыг хөгжүүлэхэд чиглэж байна.
Сургалтад Дархан сумын ЕБС-ийн дунд ахлах ангийн 400 гаруй сурагчид хамрагдаж байна.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 196
165 / 84%
20 / 10%
11 / 6%