Хэлэлцүүлгийн эхэнд аймгийн ИТХ-ын ахлах ажилтан Д. Буманцэцэг мэдээлэл хийв. Иргэдээ сонсоё хэлэлцүүлэгт 30 орчим иргэд оролцож саналаа хэлэв. Тус багт өнгөрсөн хоёр жилийн хугацаанд жишиг хороололын хүрээнд бүтээн байгуулалтын ажлууд өрнөж иргэд сэтгэл хангалуун байгааг хэлж байв. Багийн хурал, уулзалт, хэлэлцүүлэгт дандаа тэтгэврийн хөгшид оролцож байгааг ахмадууд шүүмжлэв. “Номхон тэмээ, ноолоход амар” гээд дандаа ахмадуудыг цуглуулж хурал хийж байгааг цаашид болих хэрэгтэй. Залуучуудыг татан оролцуулах ажлыг багийн Засаг дарга ажилдаа тусгаж ажиллахыг хүслээ.
•Хогны асуудал. Орц битүү хогтой байна
•Орон сууцны контор байгуулах хэрэгтэй
•Нийтийн эзэмшлийн орон сууцны 1 давхарт архи согтууруулах ундаа худалдан борлуулах дэлгүүр / өргөтгөлтэй / , кафе зэргийг багасгах
•Автобусны буудалд сандал байрлуулах
•Ахмадын байртай болох / Фудбол тохижуулах /
•Өнгөрсөн жилийн хавар ганцхан хурал хийсэн. Багийн ажил унтарсан байгааг шүүмжлэв
