Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Сайн үйлсийн аянд нэгдсэн хүүг "Манлайлагч" алтан медалиар шагналаа

2015-01-06

Хичээл сурлагандаа шамдахаас гадна нийгмийн идэвхитэй үйл ажиллагаанд байнга оролцож сургууль, анги хамт олон, үеийн нөхөддөө сайхан сэтгэлийн дэмжлэг туслалцаа үзүүлсэнийг нь үнэлэн 18-р сургуулийн 4.б ангийн сурагч Зоригтын Мөнхтулгыг аймгийн ХГБХХ-ээс "Манлайлагч" алтан медалиар шагнасан байна. Нас нь бага ч бусдад туслан буян үйлдэхийн үнэ цэнийг хэдийнээ мэдэрсэн хүү өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй найздаа уран зохиолын ном, даралтат хөгжим зэргийг бэлэглэж байсан. Харин шинэ оны босгон дээр Дархан сумын 5-р багт амьдардаг 0-14 насны 6 хүүхэдтэй айлын 5 охинд нь зориулан өвлийн ороолт, малгай зэрэг дулаан хувцас бэлэглэсэн аж.


Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%