Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Дархан сумын ИТХ-ын баг тамирчид тэргүүн байрьт шалгарлаа

2015-03-25

Аймгийн ИТХурлын Төлөөлөгчид, хэлтэс агентлагийн удирдах ажилтнуудыг биеийн тамир спортод өргөнөөр хамруулж, спортод хандах идэвхи сонирхолыг өрнүүлэх, хамтач уур амьсгал бүрдүүлэх, урам хайрлах зорилготой "Хаврын цом" спортын тэмцээн болов.Волейболын тэмцээнийг аймгийн ИТХ-ын "Эрч хүч" клубээс зохион байгуулсан бол Дартсын тэмцээнийг аймгийн ЗДТГ-ын Санхүү, Төрийн сангийн хэлтсээс хариуцан зохион байгууллаа.Тэмцээний дүн гарахад: Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгч Д.Жамбалдорж ахлагчтай сумын ИТХ-ын төлөөлөгчдийн баг түрүүлж, шилжин явах цомын эзэд болов.Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн баг удаалж, СТСХ-ийн дарга Б.Жаргалсайхан ахлагчтай ЗДТГ, хэлтэс агентлагийн дарга нарын хамтарсан баг гуравдугаар байранд шалгарсан юм.Цомын эзэд дараагийн тэмцээнийг зохион байгуулна.


Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%