Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Түлхүүр олшруулдаг, хаалга, цойж онгойлгох үйлчилгээ эрхлэгчдийг албан ёсоор үнэмлэхжүүлнэ

2015-05-06

Аймгийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аян зохион байгуулагдаж байна. Үүний хүрээнд Дархан сумын Засаг даргын санаачлагаар түлхүүр олшруулдаг, хаалга цойж онгойлгодог иргэдийг албан ёсоор үнэмлэхжүүлэх ажил хийгдэж эхэллээ. Аймгийн цагдаагийн газраас өгсөн мэдээллээр Дархан сумын хэмжээнд ийм төрлийн үйлчилгээ эрхэлдэг 10 гаруй иргэн бий гэсэн мэдээлэл байна. Цаана нь бүртгэл судалгаанд хамрагдаагүй үйлчилгээ эрхлэгчид ч олон бий. Тэгвэл эдгээр иргэдийг үнэмлэхжүүлсэнээр орон байрны хулгайн гэмт хэрэг буурхад нөлөөлнө гэж албаныхан үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл иргэд байр орон сууц, албан байгууллага, машин тэрэгнийхээ түлхүүр цоожийг олшруулж, онгойлгох үйлчилгээг илүү найдвартай байдлаар авах нөхцөл бүрдэнэ гэсэн үг юм.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%