Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХБИргэдийн Хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн нээлтээ хийв

2015-05-21

Дархан хотод анх удаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна. Хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 14 аймаг, нийслэлийн 3 дүүрэг нийт 17 байгууллагаас 191 тамирчин хурд хүч, авхаалж самбаа сорин өрсөлдөх аж. Тус тэмцээнд манай аймгаас 61 тамирчин оролцож байна. Улсын аварга шалгаруулах тэмцээн спортын 22 төрлөөр явагдана.  Тэмцээний нээлтийн үеэр Дархан сумын Засаг даргын жуух бичгээр Дархан хотын тамирчдыг шагнав. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн 5 сарын 21-23 ны өдрүүдэд манай аймагт үргэлжлэх аж.


Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%