Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Прокурорын байгууллагын зүүн бүсийн урлагийн анхдугаар наадам” болж байна

2015-06-04

           Монгол Улсад Прокурорын байгууллага 1930 оны наймдугаар сард байгуулагдсан бөгөөд энэ онд 85 жилийн ой тохиож байна. Ойн баярын хүрээнд долоон бүсийн хэмжээнд зохион байгуулж буй урлагийн наадмууд өнөөдөр нэгэн зэрэг эхэллээ. Аймгийн Хөгжимт драмын театрт болж буй “Прокурорын байгууллагын зүүн бүсийн урлагийн анхдугаар наадам”-д Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Прокурорын газрын Прокурор, ажилтнууд оролцож байна.
Наадмын нээлтэд аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Р.Зоригтбаатар, Улсын Ерөнхий Прокурорын туслах, Дүн шинжилгээ, судалгаа, хяналт шалгалтын хэлтсийн дарга, Хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Бат-Орших, Дорнод аймгийн Прокурор Т.Ууганбаатар, Хэнтий аймгийн Прокурор Д.Энхбаяр, Сүхбаатар аймгийн Прокурор Б.Очбадар нар оролцож, наадамд оролцогчдод амжилт хүсэв.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч В.Боролдой байлаа.
Эрэгтэй, эмэгтэй гоцлол дуу, хөгжим, бүжиг, яруу найраг, язгуур урлаг, хоршил дуу төрлөөр өрсөлдөх урлагийн наадмын дүн, төрөл тус бүрээр болон нэгдсэн байдлаар өнөөдөр гарах аж.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 186
157 / 84%
19 / 10%
10 / 5%