Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Дархан сумын “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгөөр 11-р багийг камержууллаа

2015-09-28

     3 мегапикселийн нягтралтай 15 камерийг 5 болон 9 давхар байруудын дээвэр дээр байрлуулсанаар хорооллын доторх байруудын орц, авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлэг гээд бүхий л зүйлийг бүрэн хянах боломжтой болж байгаа юм байна. Аймгийн цагдаагийн газрын хяналтын камер нь төв замын дагуу тавигдсан бөгөөд хорооллын доторх хяналтыг хийх боломж төдийлөн бүрдээгүй байсан юм.
    Харин ингэж багийг камержуулсанаар хөрөнгө зардал гарган хийсэн бүтээн байгуулалтуудаа хянахын дээр иргэдийн ая тохитой, амгалан тайван байдлыг хангахад илүү ач холбогдолтой ажил болж байгааг Дархан сумын Засаг дарга хэллээ. Шинээр суурьлуулсан хяналтын камер 24 цагийн ажиллагаатай.
     Доод тал нь 20 өдрийн өмнөх бичлэгийг ухраан харах боломжтой аж. Багийн төв дээр камерын хяналтын дэлгэцийг байрлуулсан. Иргэд шаардлагтай тохиолдолд хяналтын камерын бичлэгийг ухрааж үзэх боломжтой юм байна.
  Гэхдээ ямар хүсэлтийг хэнд гаргаж, ямар маягт бөглөх гээд хяналтын     системд нэвтрэх тодорхой журмыг мөрдөх учиртай юм байна. Камержуулалтын энэ ажил гэмт хэрэг зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх гээд иргэдийн амьдралд бодит хувь нэмэр болж үр дүнгээ өгвөл дараа дараагийн жилүүдэд үйл ажиллагааг үргэжлүүлэн бусад багуудыг мөн камержуулахаар төвөвлөжээ.



“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 51
51 / 100%
0 / 0%
0 / 0%