Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Ширээ нурууны цэцэрлэг ашиглалтанд орж 80 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болно

2015-09-28

      Дархан сумын 2-р баг Ширээ нуруунд 500 гаруй өрхийн 2 мянгаад иргэн оршин суудаг. Иргэдийн амьдарч байгаа энэ газар нутгийн хувьд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багт харъяалагддаг. Хууль журмаараа бол өөр аймаг сумын нутаг дэвсгэрт орон нутгйн хөгжлийн сангийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийх ёсгүй. Гэхдээ нэгэнт иргэд нь амьдарч байгаа учир иргэдийнхээ санал хүсэлт, эрх ашгийг харгалзан аймаг сумаас тодорхой шийдвэрүүдийг гарган зам , гэрэл зэрэг бүтээн байгуулалтын зарим ажлуудыг өнгөрсөн онд хийсэн юм.
      Харин энэ жил хүүхэд багачуудынхаа сурч хүмүүжих нөхцөл бололцоог нэмэгдүүлэх үүднээс 80-100 хүүхдийг хүлээн авах болмжтой цэцэрлэгийг нээхээр ажиллаж байна.
      Энд цэцэрлэг нээгдэн 3 бүлэг ашиглалтанд орсоноор 13-р цэцэрлэгт нийт 380 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломжтой болж байгаа юм. Түүнчлэн анги удирдсан багш, туслах багш, тогооч гээд 9 хүн шинээр ажлын байртай болох юм.
     Цэцэрлэгийг барьж байгуулан засвар үйлчилгээг хийхэд орон нутгийн хөгжлийн сангаас 130 гаруй сая төгрөгийг зарцуулж байгаа аж. Одоогоор цэцэрлэгийн засварын ажил 90 ээд хувьтай явагдаж байна. Барилгын ажлыг бүрэн дуусгахад одоо 2 өдрийн ажил үлдсэн гэж гүйцэтгэгч компанийхан хэллээ. Ирэх даваа гараг гэхэд хүүхдүүдээ хүлээн авч нээлтээ хийхээр цэцэрлэгийнхэн төлөвлөжээ.






“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 51
51 / 100%
0 / 0%
0 / 0%