Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Энэ сарын 30 наас ирэх сарын 2-ныг дуустал мэргэшсэн өмгөөлөгчид иргэдэд үнэ төлбөргүй хууль, эрх зүйн туслалцаа үзүүлнэ

2015-10-01

Ирэх сарын 17-нд тохиох Дархан хотын ойн өдрийг тохиолдуулан өмгөөллийн “Дархан эрх” нөхөрлөл, аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн эрүү, иргэн, захиргааны хэргийн чиглэлээр мэргэшсэн өмгөөлөгчид Дархан сумын ЗДТГ-ын “Иргэдэд үйлчлэх төв”-д 9-р сарын 30, 10-р сарын 1,2 –ны өдрүүдэд 10.00-12.00, 14.00-16.00 цагийн хооронд ажиллан иргэдэд зөвлөгөө өгөх, өргөдөл, гомдол, нэхэмжлэл, тайлбар бичих зэрэг хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлнэ. Хууль эрх зүйн туслалцаа авахыг хүссэн хүн бүрт уг үйл ажиллагааны үүд хаалга нээлттэй байх юм.





Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%