Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ДАРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА (1994-2012)

2015-10-20

           - Дархан сумын ИТХ-ыг сонгох 1 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 1994 оны дугаар сарын 27-ны өдөр болж, сумын ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдсон 80 Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Н.Жигжидсүрэнг сонгож, сумын Засаг даргад Т.Цэвэгмидийн нэрийг дэвшүүлж, томилуулан ажиллуулсан байна.
         Энэ Хурлын бүрэн эрхийн хугацаа 2 жил үргэлжилсэн бөгөөд Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Ш.Алтанцэцэг ажиллаж байлаа.
Дархан сумын ИТХ-ыг сонгох 2 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 1996 оны 10 дугаар сарын 25-ны өдөр болж, сумын ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдсон 25 Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар С.Баярцогтыг сонгож, сумын Засаг даргад Т.Пүрэвжавын нэрийг дэвшүүлж, томилуулсан байна.
              Сумын ИТХ-ын 12 суудлыг МАХН, 13 суудлыг “МҮАН-МСДН”-ын “Ардчилсан холбоо эвсэл”-ээс сонгогдсон Төлөөлөгчид бүрдүүлж байв.
Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээр:
            С.Баярцогт          МҮАН
            Б.Алтангэрэл       МҮАН
            П.Баяраа             МҮАН
            Л.Баярмаа           МАХН
            П.Баярсайхан      МАХН
            Н.Жигжидсүрэн   МАХН
            Ж.Сүрэнжав         МАХН        нар сонгогдон ажиллажээ.
Энэ Хурлын бүрэн эрхийн хугацаанд Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Б.Батбаяр ажиллаж байлаа.

              - Дархан сумын ИТХ-ыг сонгох 3 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 2000 оны 10 дугаар сарын 19-ний өдөр болж, сумын ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдсон 25 Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Ж.Балжиннямыг сонгож, сумын Засаг даргад П.Юрагийн нэрийг дэвшүүлж, томилуулан ажиллуулсан байна.
        Сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн 36 хувь нь эмэгтэй, 92 хувь нь дээд боловсролтой, 24 нь МАХН, 1 нь АН-аас нэр дэвшиж, сонгогдсон Төлөөлөгчид байв.
Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээр:
            Ж.Балжинням     МАХН
            Д.Баяраа             МАХН
            Ц.Баясгалан        МАХН
            Ш.Бямбажав        МАХН
            С.Дэлгэр               МАХН
            О.Сандагдорж      МАХН  
            П.Энх-Амгалан     МАХН               нар сонгогдон ажиллажээ.
Энэ Хурлын бүрэн эрхийн хугацаанд Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Ц.Бямбаа ажиллаж байлаа.


            - Дархан сумын ИТХ-ыг сонгох 4 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 2005 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр болж, сумын ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдсон 25 Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Б.Азжаргалыг сонгож, сумын Засаг даргад Ч.Цэндсүрэнгийн нэрийг дэвшүүлж, томилуулсан байна.
Сумын ИТХ-ын 13 суудлыг МАХН, 11 суудлыг АН-аас нэр дэвшиж сонгогдсон Төлөөлөгчид бүрдүүлж байв.
Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээр:
            Б.Азжаргал          МАХН
            Я.Батбаяр            АН
            Н.Даваасүрэн      АН
            Г.Дамчаа             МАХН
            Д.Мандахбаяр      АН
            Д.Тожил              МАХН
            С.Цэрэндэжид     МАХН        нар сонгогдон ажиллажээ.
Энэ Хурлын бүрэн эрхийн хугацаанд Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Г.Дамчаа ажиллав.


         -  Дархан сумын ИТХ-ыг сонгох 5 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдөр болж, сумын ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдсон 25 Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Ж.Балжиннямыг сонгож, сумын Засаг даргад Ч.Цэндсүрэнгийн нэрийг дэвшүүлж, томилуулав.
Сумын ИТХ-ын 20 суудлыг МАХН, 5 суудлыг АН-аас нэр дэвшиж сонгогдсон Төлөөлөгчид бүрдүүлж байна.
Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээр:
            Ж.Балжинням    МАХН
            Л.Анар-Эрдэнэ   АН
            Х.Батжаргал       МАХН
            Д.Батмөнх           МАХН
            Л.Сувданчимэг   МАХН
            Д.Тожил               МАХН
            Д.Цэрэндаваа     МАХН        нар сонгогдон ажиллаж байна.
 Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Г.Дамчаа, Хурлын ажилтнаар О.Бадамдорж нар ажиллаж байна.


           - Дархан сумын ИТХ-ыг сонгох 6 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 20012 оны 12 дугаар сарын 05-ны өдөр болж, сумын ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдсон 31 Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Т.Тулгааг сонгож, сумын Засаг даргад Б.Азжаргалын нэрийг дэвшүүлж, томилуулав.
Сумын ИТХ-ын 18 суудлыг МАХН, 11 суудлыг АН, 2 суудлыг МАХН-МҮАН эвсэлээс нэр дэвшиж сонгогдсон Төлөөлөгчид бүрдүүлж байна.
Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээр:
            Т.Тулгаа              МАН           Г.Батбилэг          АН
            Л.Бат-Эрдэнэ      МАН
            Б.Баяраа             АН
            Х.Мөнх-Од         МАХН-МҮАН эвсэл
            Д.Жамбалдорж  МАН
            Н.Юра               МАН        нар сонгогдон ажиллаж байна.
 Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Б.Болдбаатар, Хурлын ажилтнаар О.Бадамдорж, хэвлэл мэдээлэл, иргэний танхимын мэргэжилтэн Г.Мөнхгэрэл нар ажиллаж байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 49
49 / 100%
0 / 0%
0 / 0%