Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

2015 оны 2 дугаар ээлжийн цэргүүдээ үдэн гаргав

2015-10-20

 Улсын хэмжээнд энэ сарын 12-19 ны өдрүүдэд цэрэг татлагын ажлыг зохион байгуулав. Манай аймагт цэргийн насны залуучуудын 80 орчим хувьд зарлан дуудах хуудас өгсөн байна. Хамрагдвал зохих залуусын 70 гаруй хувь нь цэрэг татлагын товчоогоор орж тэнцжээ. Өнөөдөр / 2015.10.20/ Залуучууд театрын өмнө талбайгаас 2015 оны 2 дугаар ээлжийн цэргийн жинхэнэ алба хаагчдыг үдэн гаргалаа.
             Тус үйл ажиллагаанд цэргийн штабын дарга Ц.Энхтөр, Сумын Засаг дарга Б.Азжаргал, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар оролцож  эр цэргийн албанд тэнцэж эх орноо хамгаалахаар мордож буй залуусдаа амжилт хүслээ. Цэрэг үдэн гаргах ёслолыг 2015 оноос эхлэн Зэвсэгт хүчний жанжин штабаас өдрийн цагаар зохион байгуулах шийдвэр гаргаснаар онцлог байв.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%