Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Дархан сумын 8 багт хаягжилтын ажил хийгдэж байна

2015-10-23

            Дархан сумын "Орон нутгийн хөгжлийн сан"-гийн хөрөнгөөр энэ онд Дархан сумын 1,2,3,6,7,13,15, Малчин багийн айл өрхүүдийн хаалга хашааг хаягжуулахаар болсон. Хаяг үйлдвэрлэх, хадаж тогтоох ажлыг  “Батханжаргалант” ХХК гүйцэтгэхээр тендерт шалгарсан юм. Гүйцэтгэгч компани үйлдвэрлэх ёстой нийт 8404 хаалганы хаяг, 1016 хашааны хаягийг хийж дуусгасан байна.
          Өнөөдрийн байдлаар 7,13-р багуудын хаягийг тогтоож дууссан бол Малчин багт хадаж тогтоох ажил эхлээгүй харин бусад багуудад яг одоо хаягжилтийн ажил үргэлжлэн явагдаж байна.
          Хаягны хувьд шинээр мөрдөгдөж байгаа 5283/2014 стандартын дагуу нар, салхи, бороо гээд байгалийн нөлөөнд гандаж зэврэхгүйн дээр харанхуйд тод гэрэлтэж харагдах зэрэг олон давуу талтайг гүйцэтгэгч компанийхан онцлов.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 51
51 / 100%
0 / 0%
0 / 0%