Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Дархан сумын 1,2,3,6,7,13,15, Малчин багуудын хаягжилтийг хийж дуусгав

2015-11-20

        Дархан сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2015 онд хийгдэх ажлуудад зарим багуудыг хаягжуулах ажил багтсан. Уг ажлыг “Батханжаргалант” ХХК гүйцэтгэхээр тендерт шалгарсан юм. Гүйцэтгэгч компани Дархан сумын 1,2,3,6,7,13,15, Малчин багийн айл өрхүүдийн нийт 8404 хаалганы хаяг, 1016 хашааны хаягийг үйлдвэрлэж дууссан.
        Харин одоо айл өрхүүдийн хашаанд хадаж тогтоох ажлыг хийж дуусах шатандаа явж байна. Хаяг байршил тодорхойгүйгээс зарим тохиолдолд иргэдэд түргэн тусламж, онцгой байдлын албаныханаас авхуулаад төрийн үйлчилгээг хүргэхэд хүндрэл учирдаг. Харин энэ мэт асуудлыг арилгахад хаягжилтын ажил тодорхой үр дүн үзүүлэнэ гэдэгт найдаж байгааг албаныхан хэлж багаа юм.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 51
51 / 100%
0 / 0%
0 / 0%