Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдав

2016-05-06

Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа.  Хурлаар үндсэн 5 асуудлыг хэлэлцсэн байна.  Тодруулбал : 2014, 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэнд хийсэн хяналт шалгалтын тухай мэдээллийг ИТХ-ын Сумын хөгжлийн бодлогын хорооны дарга Б.Жавхлан танилцуулав.              Түүнчлэн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт , 2016 оны газрын төлөвлөгөөг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Д.Батчулуун мэдээлэл хийсэн байна. 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт 63 хувьтай гэсэн мэдээллийг өгөв.
      Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар гэр хороололын гудамжны нэрийг өөрчлөх тухай, Дархан сумын төв гудамжнуудын байршил, нэр, хилийн заагийг тодотгох , нэрлэх тухай асуудлыг газрын албанаас оруулсан хэдий ч сонгуулийг дараа уг асуудлыг эргэн хэлэлцэхээр нээлттэй үлдээлээ.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%