Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Сум хөгжүүлэх сан”-гийн хөнгөлөлттэй зээлийг иргэд, аж ахуй нэгжид олгох гэрээ хийгдэв

2016-08-01

Төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийнхөн 120 гаруй төсөлтэй газар дээр нь танилцан 2 шатны шалгаруулалт хийсний дүнд шаардлага ханган амжилттай хэрэгжих боломжтой гэж үзсэн төслүүийг дэмжихээр болсон юм. Энэ жил нийт 48 төсөлд 425 сая төгрөгийн зээл олгохоор батлагдсан. Одоогоор сангийн дансанд 350 сая төгрөг байгааг 35 иргэн, аж ахуй нэгжид эхний ээлжинд олгохоор болж Дархан сумын засаг дарга зээл хүсэгчидтэй зээлийн гэрээ байгууллаа. Он дуустал орж ирэх эргэн төлөлтөөр үлдсэн 13 иргэн, аж ахуй нэгжид зээлийг нь олгож дуусгах юм. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд “Сум хөгжүүлэх сан”-гаас нийт 282 төсөлд 1,8 тэр бум төгрөгийн зээл олгосон бөгөөд эргэн төлөлтөөрөө 90-95 хувьтай байгаа нь улсдаа тэргүүлж байгаа үзүүлэлт юм.


Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%