Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Өвс тэжээлийн бэлтгэл Дарханд

2016-08-01

Дархан-Уул аймгийн хэмжээгээр 2016-2017 оны өвөл, хавар хонин толгойд шилжүүлснээр 659,3 мянган толгой мал өвөлжиж хаваржина. 2015 онд аймгийн Засаг даргын нөөц сангаас 22,5 сая төгрөг гарган 100 тонн өвс бэлтгэн нөөцөлсөн нь 2016 оны өвөл, хавар зарцуулаагүй нөөцөд байгаа ажээ. Мөн 6 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 21 тонн малын тэжээл зарцуулагдаагүй “Өгөөж чанар” ХХК-ийн нөөцөд гэрээний үндсэн дээр хадгалагдаж байгаа юм байна. Тиймээс өнөө жил өвс тэжээлийн хувьд хангалттай хэдий ч дахин өвс тэжээл бэлтгэх хэрэгтэйг нийт малчин, мал бүхий иргэддээ аймгийн удирдлагууд анхааруулав.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%