Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Ашиглалтын буруугаас эвдэрч сүйдсэн тоглоомын талбай, хайс хашлагуудыг сэргээн засварлав

2016-08-25

“Жишиг хороолол 2” төслийн хүрээнд 2014 онд Дархан сумын “Өргөө” багийн 15,16,17,1А байруудын өмнөх талбайн тохижилтын ажлыг “Билтэ” ХХК гүйцэтгэсэн. Гэвч хүүхдийн тоглоом, саравч сүүдрэвч, сагсны шийт, хайс хашлага гээд төсвөөс хөрөнгө мөнгө зарцуулан хийсэн бүтээн байгуулалтуудыг эхнээс нь эвдэж сүйтгэсэн жишээ олон байна. Тоглоомын талбайн торон хашаанд авирч зүүгдэн урж онгойлгосон, машинаараа мөргөж хайс хашлагын гагнаасыг салган унагасан, шийтний самбарыг эвдэж кольцог авсан гээд иргэдийн өөрсдийнх нь буруутай үйлдлээс болж сүйдсэн зүйлс болон гүйцэтгэгчийн буруугаас гагнаас нь салсан гулсуурыг Дархан сумын ЗДТГ-ын хүсэлтээр гүйцэтгэгч компанийхан 100 хувь засварлаж өглөө. Хувийн өмчдөө л эзэн харин нийтийн өмчид хүнийрхүү хандсаар ирсэн буруу хандлагаа өөрчлөн бүтээн байгуулалтын ашиглалт хамгаалалтанд анхаарахыг иргэн бүрээс хүсч байна.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 51
51 / 100%
0 / 0%
0 / 0%