Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Соёлын өвийг Орон нутгийн тусгай хамгаалалтанд авах шаардлагатай

2016-09-02

Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн / 2016.09.02 / -ны өдрийн хурлаар аймгийн музейгээс нэг асуудлыг оруулж танилцууллаа. Музейн эрдэм шинжилгээний ажилтан Б.Уранцэцэг соёлын өвийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах талаар мэдээлэл хийв. Тус газраас соёлын өвийн тооллого явуулж байршлыг солбилцлоор нарийн гаргасан байна.

Уг судалгаанд үндэслэн сумын нутаг дэвсгэрт байрлах түүх соёлын үл хөдлөх дурсгал, соёлын өвийг хамгийн ойр орших баг байгууллага, байгаль орчны байцаагч , найдвартай малчин зэрэг хүмүүст хариуцуулан өгөх санал гаргав. Сумын Тэргүүлэгч Д.Жамбалдорж : Соёлын өвийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авч хариуцах эзэнтэй болгож , эзэнжүүлэх явдал чухал гэдгийг онцлон хэлэв. Музейгээс оруулж ирсэн мэдээллийг илүү нарийвчлан судлах , асуудлыг тодорхой болгож дахин оруулж хэлэлцүүлэхээр болов. Тус хурлаар уг асуудлыг нээлттэй үлдээж дараагийн Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтлоо.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%