Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хараагийн гүүрнээс Ширээ нуруу хүртэлх сайжруулсан шороон замын засвар дууслаа

2016-09-15

Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ой болон өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажилтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар Дархан сумын алслагдсан гэр хорооллын шороон замуудыг дахин сайжруулж, хусаж засварлах ажлууд хийгдсэн. Тус ажлын хүрээнд “Дархан Азза” ТӨХК нь Хараагийн гүүрнээс Ширээ нуруу хүртэлх сайжруулсан шороон зам болон Дархан сумын 3 дугаар багийн 2.5 км сайжруулсан шороон замуудыг засварлаж дуусчээ. Дээрх зам засварын ажилд нийт Дархан сумын ОНХС-ийн хөрөнгөөр 18 сая гаруй төгрөгийг зарцуулсан байна. Цаашид зам засварын ажил Хабитад, Мангиртын чиглэлийн авто зам болон 1 дүгээр багийн авто замуудад хийгдэх бөгөөд өнөөдрийн /2016.09.14/ байдлаар зам засварын ажил Дархан сумын хэмжээнд 60 хувьтай үргэлжилж байна. Эдгээр зам засварын ажлууд бүрэн хийгдсэнээр гэр хорооллын иргэд  шороо боссон, эвдэрсэн замаар зорчихгүй байх нөхцөл бүрдэнэ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 51
51 / 100%
0 / 0%
0 / 0%