Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авна

2016-09-27

Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгагдаад буй эмэгтэйчүүдэд ээлтэй ажлын байр, ажлын байран дахь бэлгийн дарамтаас ангид байхтай холбоотой зүйл заалтыг танилцуулан, иргэд олон нийтийн санал авах хэлэлцүүлгийг АББД-тай тэмцэх Эмэгтэйчүүдийн ТББ-дын эвслээс орон даяар зохион байгуулж байгаа аж. Үүнтэй холбогдуулан Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Дархан салбараас эрхлэн тус хэлэлцүүлгийг 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулах гэж байна.Аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны байранд зохион байгуулах тус хэлэлцүүлэгт аймгийн ЗДТГ-ын Хуульзүйн хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс зэрэг төр, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож , Хөдөлмөрийн тухай хуульд АББД-ын асуудлыг тусгах нь бодитой бөгөөд хүний эрхийг хамгаалах том алхам болно гэж зохион байгуулагчид үзэж байна. Хуулийн төсөлд өгсөн саналыг нэгтгэн УИХ-ын эмэгтэй гишүүдэд хүргүүлэх юм байна.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 186
157 / 84%
19 / 10%
10 / 5%