Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Дархан сумын ИТХурал 7 Тэргүүлэгчтэйгээр ажиллана

2016-11-07

Тус Анхдугаар хуралдаанаар Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн. Хэлэлцэх асуудлаас удаан хугацаанд яригдаж өрсөлдөөн өрнөсөн асуудал бол яахын аргагүй Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийг сонгох байв. Дархан сумын МАН-ын бүлгийн дарга Н.Болор-Эрдэнэ Тэргүүлэгчдэд  7 Төлөөлөгчийн нэрийг санал болгосон.


Гэтэл  заалнаас 6 Төлөөлөгчийг Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчээр сонгох саналыг дэвшүүлж нийт 13 Төлөөлөгчийн нэр дэвшив. Нэрсийн жагсаалт бичигдэхээс өмнө 3 төлөөлөгч нэрээ татаж 10 Төлөөлөгчийн дунд явагдсан нууц санал хураалтаар Ж.Балжинням, Р.Урангуа, Т.Чимгээ, Б.Лхагвасүрэн, Д.Жамбалдорж, Н.Болор-Эрдэнэ, З.Эрдэнэбат нар олонхийн санал авч Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогдов.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%