Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Дархан сумын ИТХ-ын 2016-2020 оны Төлөөлөгчид

2016-11-17

          Дархан сумын ИТХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн дүнд Шинэ ИТХ-ын бүрэлдхүүн бүрдэв.Тус ИТХ-ын Анхдугаар хуралдаанд ирвэл зохих 31 төлөөлөгчөөс албан ажлаар гадаад явсан 1 төлөөлөгчөөс бусад 30 төлөөлөгч буюу нийт төлөөлөгчдийн 97 хувь нь оролцсон байна. Морин цагт  эхэлсэн хуралдаанаар 2016 оны Дархан сумын ИТХ-ын ээлжит сонгуулийн дүн, Дархан сумын ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай, Дархан сумын ИТХ-ын дарга, Сумын Засаг даргад нэр дэвшүүлэх тухай, Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдэд нэр дэвшүүлэх тухай гэсэн үндсэн асуудлуудыг хэлэлцэн баталлаа.
       Дархан сумын ИТХ-ын даргад Ж.Балжиннямын нэрийг дэвшүүлж хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар түүнийг Дархан сумын ИТХ-ын даргаар сонгов. Мөн хуралдаанд оролцсон нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Дархан сумын Засаг даргаар Б.Азжаргалыг сонгохыг дэмжиж Дархан-Уул аймгийн Засаг даргад саналыг уламжлахаар болжээ. Түүнчлэн МАН-ын бүлгээс 7 Төлөөлөгчийг, заалнаас 6 Төлөөлөгчийг Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчээр сонгох саналыг дэвшүүлж нийт 13 төлөөлөгч нэрсийн жагсаалтанд бичигдсэнээс 3 төлөөлөгч нэрээ татаж 10 төлөөлөгчийн дунд явагдсан нууц санал хураалтаар Ж.Балжинням, Р.Урангуа, Т.Чимгээ, Б.Лхагвасүрэн, Д.Жамбалдорж, Н.Болорэрдэнэ, З.Эрдэнэбат нарыг Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчээр сонгон батлав.



“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 49
49 / 100%
0 / 0%
0 / 0%