Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Дархан сумын ИТХ-ын дэргэдэх Хүний хөгжил, нийгмийн бодлогын хороо хуралдлаа

2016-11-18

Тус хорооны гишүүд / 2016.11.17/-ны өдөр хуралдлаа. Хурлаар үндсэн гурван асуудлаар хороодын гишүүдээс санал авах ажлыг зохион байгуулав. Хүний хөгжил, нийгмийн бодлогын хорооноос нийгмийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ нь хүүхэд залуучуудад бүх талаар сурч боловсрох, иргэдэд ажил хөдөлмөр эрхэлж өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлж, нийгмийн эмзэг бүлэг бүрт үзүүлэх халамжийн үйлчилгээг оновчтой болгоход чиглэгдэсэн үйл ажиллагааг явуулна гэв. Хороодын гишүүд өнгөрсөн 4 жилийн хугацаанд Дархан сумын ИТХ, Тэргүүлэгчдээс баримталж ажилласан үндсэн чиглэл , Дархан сумын Хөгжлийн хөтөлбөр , ДУА-ийн ИТХ-ын Бүрэн эрхийн хугацаанд баримталж ажиллах үндсэн чиглэл зэрэг хэд хэдэн бодлогын баримт бичгүүдийг судалж өөрсдийн санал бодлыг илэрхийлсэн байна. Тус хурлаар хороодын ажиллах журам, Үндсэн чиглэл, Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээс бүрэн эрхийн хугацаанд баримталж ажиллах үйл ажиллагааны чиглэлийг боловсруулахад оролцлоо.Дашрамд дурьдахад: Сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Хороод нь хариуцсан ажлынхаа талаар бүрэн эрхийн хугацаанд дэвшүүлэх зорилтыг Засгийн газар, бүх шатны Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан, хэрэгжүүлэх ажлыг жил бүрийн сум, багийн Засаг дарга нарын  төлөвлөгөөнд тусгуулан, түүнд хяналт тавьж ажиллах юм.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 49
49 / 100%
0 / 0%
0 / 0%