Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Дархан сумын Засаг даргын орлогчоор Д.Батбаярыг томилуулах саналыг дэмжив

2017-01-19

Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Дархан сумын Засаг даргын орлогчоор Д.Батбаярыг томилуулах саналыг сумын ЗДТГ-аас оруулж танилцууллаа.Сумын Засаг даргын орлогчид нэр дэвшигч Д.Батбаяр Дархан-Уул аймгийн Дархан суманд 1980.07.14 мэндэлсэн. 1988-1999 онд Дархан-Уул аймгийн 3 дугаар дунд сургууль, 1999-2003 онд ХААИС-ийг Усны аж ахуй эдийн засаг удирдлага, 2000-2004 онд ХААИС-ийг Усны барилга байгууламжийн инженер мэргэжлээр тус тус төгссөн байна. Төрийн албанд 7 жил ажилласан туршлагатай . Тэрээр сумын Засаг даргын орлогчоор томилогдвол нэн тэргүүнд агаарын бохирдол, утааг бууруулах талд анхаарч ажиллана гэв. Өнгөрсөн хугацаанд сумын Засаг даргын орлогч томилогдоогүй багагүй хугацаа өнгөрсөн.Иймээс богино хугацаанд ажилтайгаа танилцаж иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр онцгойлон анхаарч ажиллахыг сумын ИТХ-ын Тэргүүлэгчид хүслээ. Тус хуралдаанаар Монгол Улсын “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтыг үндэслэн, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас Дархан сумын Засаг даргын орлогчоор Даваасамбуу овогтой Батбаярыг томилуулахаар ирүүлсэн саналыг дэмжиж баталлаа

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 55
54 / 98%
1 / 2%
0 / 0%