Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Дархан сумын багуудын ИНХ-ын Анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах талаар хэвлэлийн бага хурал хийв

2017-01-26

Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2017.01.25 ны өдөр болов. Хуралдааны дараа Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням, Засаг дарга Б.Азжаргал нар хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Дархан сумын багуудын ИНХ-ын Анхдугаар хуралдааныг 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Бямба гарагийн 10.00 цагт нэгэн зэрэг эхлүүлж, санал хураалтыг 16.00 цагт дуусгасан байхаар шийдвэрлэжээ.
Багийн ИНХ-ын анхдугаар хуралдаанаар ирэх 4 жилийн хугацаанд тухайн багийг удирдан чиглүүлэх ИНХ-ын дарга, Тэргүүлэгчдийг сонгож багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.

Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар баталсан тогтоолд ИНХ-ын анхдугаар хуралдааныг зохион байгуулах багуудын ажлын хэсгийн бүтцийг 1 дүгээр хавсралтаар, Хуралдааныг зохион байгуулах байруудын жагсаалтыг 2 дугаар хавсралтаар, ИНХ-ын анхдугаар хуралдааныг зохион байгуулах журмыг 3 дугаар хавсралтаар тус тус батлан гаргасныг танилцуулж сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%