Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Дархан сумын ГХУСАЗЗ-ийн хуралдаан боллоо

2017-02-21

Дархан сумын ГХУСАЗЗ-ийн хуралдаан 2017.02.20-ны өдөр 67 хувийн ирцтэйгээр хуралдсан байна. Хуралдаанаар Насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл,цаашид авах арга хэмжээний талаар Цагдаагийн газрын Гэр бүлийн  хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байцаагч Ж.Баярчимэг танилцууллаа.

Дархан-Уул аймаг дахь анхан шатны шүүхээс Насанд хүрээгүй этгээдэд холбогдох эрүүгийн хэрэг шийдвэрлэсэн байдал сэдвээр сумын ГХУСАЗЗ-ийн гишүүн Д.Баярмаа мэдээлэл хийв.Түүнчлэн Дархан сумын 3, Өргөө багуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын тайлан мэдээллийг сонсов. Хуралдааны төсгөлд Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал чиглэлээр Дархан сумын ЗДТГ-ын Мал үржлийн тасгийн 2016 оны ажлын тайлан мэдээллийг мэргэжилтэн Ө.Мэнджаргал танилцуулсан байна. Зөвлөлийн гишүүд тавигдсан мэдээлэлтэй  холбогдуулан асуулт хариулт өрнүүлж цаашид анхаарах асуудлаар зөвлөмж,чиглэл өгч хамтран ажиллахааар болов.  

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 51
51 / 100%
0 / 0%
0 / 0%