Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Дарханчууд "Дархан бэр"-үүдээ өргөмжлөв

2017-03-10

Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Дархан бэр”-ийг алдаршуулах хүндэтгэлийн үйл ажиллагаа 2017.03.08-ны өдөр ёслол төгөлдөр боллоо. 2011 оноос хойш өнгөрсөн хугацаанд 1000 гаруй ээжүүд энэхүү эрхэм хүндтэй өргөмжлөлийг хүртсэн байна. Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням, нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, ИТХ-ын Тэргүүлэгч Б.Болор-Эрдэнэ, З.Эрдэнэбат, Т.Чимгээ нар Залуучууд театрын их танхимд Дархан бэрийн өргөмжлөлийг хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.
Монголчууд эрт үеэс гурван хүү төрүүлсэн бэрээ “Дархан бэр ” хэмээн өргөмжлөн хүндэлдэг.Энэ сайхан уламжлалыг дэлгэрүүлж олон түмэндээ хүртээж “Дархан бэр”-үүдээ алдаршуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг Дархан сум 6 дахь жилдээ зохион байгууллаа. Энэ жил 68 ээж “Дархан бэр”-ээр өргөмжлөгдсөн байна.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%