Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Дархан сумын 8 дугаар баг сар шинийн нэгдсэн золголт хийв

2017-03-10

Дархан сумын 8 дугаар багийн захиргаа болон ахмадын зөвлөл хамтран “Бидний бахархал” сар шинийн золголтыг 2017.03.09-ны өдөр зохион байгуулав. Нэгдсэн золголтод аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Батсайхан, Багийн Засаг дарга Д.Хүрэлчимэг, сумын ИТХ-ын Тэргүүлэгч З.Эрдэнэбат, Багийн ИНХ-ын дарга Б.Болдбаатар, сумын ахмадын хорооны дарга Д.Тожил нар хүрэлцэн ирж ахмадуудад хүндэтгэл үзүүлсэн юм.

Тус баг 600 гаруй ахмадтай. Өнгөрсөн онд амжилт бүтээлээр дүүрэн байж аймгийн тэргүүний ахмадын зөвлөлөөр шалгарсан гэж ахмадын зөвлөлийн дарга П.Бүрнээ онцлон ярив. Дархан сумын 8 дугаар багийн захиргаанаас сар шинийн нэгдсэн золголтыг жил бүр зохион байгуулж заншсан бөгөөд ахмадууд нэг өдөр хамтдаа бүжиглэн, хуучлан өнгөрүүлэв.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%