Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Дархан сумын Төлөөлөгчдийн баг тэргүүлж цомын эзэн болов

2017-03-22

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Биеийн тамир, Спортын газар хамтарч аймаг, сумдын ИТХ-ын Төлөөлөгчдийн дунд зохион байгуулсан “Дархан-Миний хот 2016” спортын анхдугаар наадам Спортын ордонд болов.


Тус аймаг нь ИТХ-ын 139 төлөөлөгчтэй тэдгээрээс аймгийн ИТХ, дөрвөн сумын ИТХ тус бүр нэг баг бүрдүүлж анхдугаар наадамд идэвхтэй оролцлоо. Тэмцээн гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, даам, биллиард зэрэг спортын зургаан төрлөөр өрсөлдөж хурд хүч, авьяас чадвараа сорив.
 Анхдугаар наадмыг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нээж хэлэхдээ: -“Ард түмнийхээ итгэлийг хүлээж сонгогдон ажиллаж буй аймаг, сумдын ИТХ-ын Төлөөлөгчдийн хамтын ажиллагаа, нэгдмэл байдлаас орон нутгийн цаашдын хөгжил дэвшил шууд хамаарна. Энэхүү спортын нөхөрсөг тэмцээн нь аймгийн нийт иргэдийн төлөөлөгчид бие биетэйгээ танилцаж цаашид нэг баг хамт олон болж ажиллах нөхцлийг бүрдүүлэх зорилготой юм” хэмээн онцлов.


Мөн үеэр аймгийн Засаг дарга С.Насанбат “Аймаг, сумдын ИТХ-ын Төлөөлөгчдийн дунд спортын бага наадмыг уламжлал хэлбэрээр тогтмол зохион байгуулах болно” гээд нийт тамирчин төлөөлөгчдөд баяр хүргэж амжилт хүслээ.



Тэмцээний дүн гарахад багийн нийлбэр дүнгээр Ж.Балжинням ахлагчтай Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн баг тэргүүн байрт шалгарч цомын эзэн боллоо.







Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%