Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Дархан сумын ГХУСАЗЗөвлөл хуралдлаа

2017-03-24

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл 2017.03.24-ны өдөр 89 хувийн ирцтэй хуралдлаа. Хуралдаанаар Дархан сумын 1,2 дугаар баг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээллийг сонсов.


Багууд өөрсдийн нутаг дэвсгэрт хэсгийн байцаагчидтай хамтран архины хамааралтай болон гэр бүлдээ түгшүүр төрүүлдэг иргэдийг судалгааг гаргасан байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт, сургалт сурталчилгааны чиглэлээр хийгдсэн ажлын талаарх мэдээллийг багийн Засаг дарга нар танилцуулаа.


Цаашид хэсгийн ахлагч, ААНБ, иргэдийг хамруулан  нийтийн эргүүлд ажиллуулах, Архи согтууруулах ундаа борлуулдаг дэлгүүрийн тоог бууруулах, зөвшөөрлийн нэмж олгохгүй байх, Гэр хорооллын гудамж хэсгийг гэрэлтүүлэх, камержуулах асуудлыг хөндөн тавив. Хуралдааны төгсгөлд Онцгой байдлын газраас аймгийн хэмжээнд гарч байгаа гал түймрийн хэрэг зөрчил түүнээс урьдчилан сэргийлэх ажлын тухай ОБГ-ын орлогч дарга Б.Ганхүү мэдээлэл хийлээ.

“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 51
51 / 100%
0 / 0%
0 / 0%