Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Гэр хорооллын айлууд 86,5 сая төгрөгийн цахилгааны хөнгөлөлт эдэлжээ

2017-03-27

Дархан-Уул аймгийн Дархан сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, “Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХК-тай хамтарч “Эрчим хүчний хөнгөлөлт-Иргэдийн амьдралд” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг хийв.

Эрчим Хүчний Зохицуулах Хорооны 2016 оны 10 сарын 28-ны өдрийн 159 тоот тогтоолоор мөн оны 11 сарын нэгнээс энэ сарын 31-ний өдрийг дуустал гэр хорооллын айл өрхөд борлуулах цахилгааны шөнийн хэрэглээний тарифыг 50 хувиар хөнгөлөхөөр тогтоосон. Үүний дагуу тус сумын гэр хорооллын айл өрхийн шөнийн хэрэглээний 77,10 төгрөгийг 50 хувиар хөнгөлж 38,55 төгрөгөөр тооцож төлбөр нэхэмжилсэн тухай Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн Борлуулалтын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга С.Батбаатар ярилаа.

Тэрбээр: “Дархан сумын хэмжээнд 3700 орчим айл ухаалаг тоолууртай учир 50 хувийн хөнгөлөлт эдлэлээ. Гэр хорооллын хэрэглэгчдийн шөнийн тарифт 173,3 сая төгрөг төлөхөөс 86,8 сая төгрөг төлж 86,5 сая төгрөгийг хэрэглэгч төлөхгүйгээр хэмнэлээ” гэв.



“УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ” ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА УУ?

санал өгсөн: 49
49 / 100%
0 / 0%
0 / 0%