Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2017-03-30

          Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2017.03.29-ний өдөр боллоо. Хуралдаанаар зарим барилгуудад хаяг, дугаар олгох тухай, Дархан сумын Амьжиргааг дэмжих зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай,  “Алдарт эх”-ийн 1, 2 дугаар одонгоор шагнагдах  эхчүүдийн  материалыг хэлэлцэж аймгийн ИТХ-д уламжлах тухай,  Дархан сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн  суртачилгааны зурагт болон ухуулах хуудас байрлуулах журам, байршлыг тогтоох тухай, төрийн дээд шагналд уламжлах тухай асуудлыг тус тус хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%