Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Хөгжлийн түүчээ” аян Энэрэл цогцолбор сургуульд үргэлжлэв

2017-04-12

Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Хөгжлийн түүчээ” аянг Энэрэл цогцолбор сургуульд зохион байгууллаа. Аяны хүрээнд тус сургуулийн баг, дунд, ахлах ангийн сурагчдад хүүхдийн эрх, хамгааллын тухай хуулийн кино ярилцлага, багш ажилтнуудад сургуулийн орчинд Хүүхэд хамгааллын бодлого, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн сургалт зохион байгуулж, сургуулийн орчинд хүүхдийн эрх, хөгжлийн асуудал, дотуур байрны багш, хүүхдүүдийн харилцаа, хүүхдийн амьдрах, сурч хөгжих орчны судалгаа мэдээллийг авч үнэлгээ хийж, цаашид хүүхдийн эрх хамгааллын асуудлаар хамтран ажиллах санал солилцож, урлаг соёлын мэндчилгээг авьяаслаг хүүхэд багачууд хүргэлээ.

Нэг өрхийн, ахуйн хог хаягдлын үйлчилгээний хураамж хэдэн төгрөг байвал болох вэ?

санал өгсөн: 175
151 / 86%
18 / 10%
6 / 3%